Бидний тухай
Товч танилцуулга

                                                                               Компаний товч танилцуулга

 
BDG Engineering ХХК 2016 оноос эхлэн EPCM буюу Инженеринг , Ханган нийлүүлэлт ,  Эрчим хүчний угсралт , Менежмент /Зөвлөх/ , Хөдөлмөр зууч  гэсэн үндсэн 5 үйл ажиллагааны чиглэлээр Дэлхийн стандартад нийцсэн ажил үйлчилгээ нэвтрүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.
 
Манай компани нь үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудал (NUBIA Project) -н Түлш дамжуулах системийн барилга байгууламж , Дулааны станц ,  Зорчигч үйлчилгээний барилга-н зураг төсөл боловсруулах болон эрчим хүчний угсралтын ажил ,Оюу-Толгой-н Ханбумбат нисэх онгоцны буудлын дулааны станц мөн Эрдэнэт хотын ДЦС-н 2,3-р зуухны өргөтгөл шинэчлэлтийн ажил , Оюу-Толгой-н Босоо ам №1-н дулааны зуухны угсралтын ажил гэх мэт эрчим хүчний угсралтын ажлыг амжилттайгаар хийж гүйцэтгээд байна.
 
Түүнчлэн Monnis International ХХК, Оюу-Толгой ХХК , Баян-Айраг ХХК, Эрдэнэс - Таван Толгой ХХК , Хишиг арвин индэстриал ХХК гэх мэт томоохон компаниудтай хамтран ажиллаж бүхий л төрлийн бараа материалыг ханган нийлүүлэх ажлыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, цаг хугацааг эрхэмлэн тухайн чиглэлүүдээр асар их туршлага хуримтлуулан ажиллаж байна.
 
Манай компаний инженер техникийн ажилчид нь хэрэглэгчдийн ашиг сонирхолыг холбогдох хууль тогтоомж, норм дүрэм , олон улсын стандарт шаардлага хангахуйц мэргэжлийн түвшинд зураг төслийн ажлаа хийж гүйцэтгэхийг эрхэм зорилго болгон ажиллаж байна.
 
Бид сүүлийн жилүүдэд гадаадын зураг төслийн болон захиалагч байгууллагуудтай хамтран ажиллаж тэднээс илүү их туршлага, мэдлэг хуримтлуулж амжилттай хамтран ажиллаж байна.