Нүүр

шинэ нисэх

Олон улсын нисэх буудал нь хил дамнаж хийгддэг гэмт хэргүүдийн гол цэг болдог учир Хөшигийн хөндийн буудал нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангахаар зохион байгуулагдаж байна. Монголын агаарын тээвэр жил ирэх тутам өргөжиж байгаа тул хил дамнадаг гэмт хэргүүдийг илүү нарийн технологи ба зохион байгуулалтаар илрүүлж аюулгүй болгох нь гол зорилго юм.

Одоогийн гол агаарын хилийн цэг Чингис хаан буудалд голчлон түүхэн эд өлгийн зүйлс, хууль бус сэргээш, палеонтологийн олдвор, хар тамхи, үнэт метал зэргийг нэвтрүүлэх хэргүүд байнга гарч байна. 2010 онд гарсан хамгийн томоохон ноцтой гэмт хэрэг нь Өмнөд Солонгосын 13 жуулчин 15кг алтыг Монгол улсаас хууль бусаар шулуун гэдсэндээ хийж авч гарах гэж байгаад баригдсан хэрэг байна.[9]

Чингис хаан буудлаас олон дахин ачаалалтай шинэ Хөшигийн буудалд гэмт хэрэг илрүүлэлтийг илүү нарийн зохион байгуулалттайгаар илрүүлж дотоодын аюулгүй байдлыг сахих нь буудлын зохион байгуулалтын чухал бүрдэл хэсэг болж байна.