Олон улсын нисэх буудал нь хил дамнаж хийгддэг гэмт хэргүүдийн гол цэг болдог учир Хөшигийн хөндийн буудал нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангахаар зохион байгуулагдаж байна. Монголын агаарын тээвэр жил ирэх тутам өргөжиж байгаа тул хил дамнадаг гэмт хэргүүдийг илүү нарийн технологи ба зохион байгуулалтаар илрүүлж аюулгүй болгох нь гол зорилго юм. Одоогийн гол агаарын хилийн цэг Чингис хаан буудалд голчлон түүхэн эд өлгийн зүйлс, хууль бус сэргээш, палеонтологийн олдвор, хар тамхи, үнэт метал